Thursday, March 24, 2016

Г.Болормаа. Нэргүй шүлэг хэхэ

Сайн найз минь чамд
Сануулж хэлэх хэдэн үг байна
Миний тухай чиний ярьсан
Үнэн ч юм шиг худал ч юм шиг
Үлгэр ч юм шиг зохиол ч юм шиг
Учир нь мэдэгдэхгүй сонин яриаг
Улс амьтнаас сонсоод байх юм
Хүний ам дамжаад ирэхээрээ
Худал үнэн нь ялгагдахаа болиод
Миний мэдэх чиний үнэлэмж
Мөч хормоор буураад байх юм
Тийм болохоор
Хэлэх зүйл байвал найз минь
Хээгүй нь дээрээ шууд л хэл
Буруу зөвөө өөрөөс чинь сонсвол
Будилж төөрөх минь багасах гээд байна
Царай хараад хэлж чадахгүй бол
Цахилгаан холбоог ашиглаад хэл
Утсаар ярь,захиа бич
Учир нь тэр дороо л олдоно шүү дээ
Амьдрал ямар заавартайгаа ирэх биш
Алдаа л биз эндээ л биз
Араар минь харин битгий муул
Амаргүй байсан ч нүүр тулж бай!!!




No comments:

Post a Comment

Хэрэгтэй бичиг баримтын нэрс

01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...