Энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдана
Тэнгэр
тэлсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуулаад
дуудаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ
орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ
Баруун
хоймроо дүүргэнхэн ханхайж суугаа нь харагдана
Баян
хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа
Дурсаад
дурсаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ
орхиод явчихсан галын тэнгэр аав минь ээ
Сар
шинийн нэгэндээ золгоод үнсүүлэх нь харагдана
Дэлхийг
дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Уйлаад
уйлаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ
орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь ээ
Эрдэнэт
сүргийн бэлчээртээ саравчилж зогсоо нь харагдана
Эгэл
хайрхан шиг аавыгаа санаад санаад л байна даа
Уйлаад
уйлаад ч сэргэхгүй зүүдний алсад мордохдоо
Үрээ орхиод явчихсан
холын тэнгэр аав минь ээ
Friday, March 18, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
Хэрэгтэй бичиг баримтын нэрс
01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...
-
Дүнчүүр маань Жонжий маго гүндэг гар Зогсан жаажий үйлай жин Түгжий жанжий дола сэг Жанрайсэг ла чанцало /ум ма ни бад мэ хум 21...
-
Гэгээн жаргалын өргөө Үг.Ц.Бүдханд Ая.З.Батсүх Залуу хосыг урин дуудсан Замнах замыг нээж өгсөн Эцгийн сургаал,эхийн ерөөлтэй Ээлтэй са...
-
Дуучин Б.Алтанжаргал Ордос ардын дуу Алтан хундага Дууны үгийг маш их хүмүүс асуусан байна. Үзэмчин аялгаар нь сийрүүллээ. Алт юу хундага...
No comments:
Post a Comment