Friday, October 21, 2016

Ямар нэртэй шүлэг юм болдоо

Санахын түрүүнд ижий л байдаг
Сайхан аав минь сүүлд нь байдаг
Сар жилийн уртад ээж л гээд байхаас
Сайхан залуу аавынхаа тухай санаж явсангүй ээ
Өршөө эцэг минь 
Өнөөдөрийн дайтай өсгөсөнг чинь умартсандаа юм биш л дээ 
Өөрийн эрхгүй ижий амьтай болчихож
Аав минь ямар саналаа гэж хэлэх биш
Асгартал уйлаад гомдлоо ямар тайлах биш
Бүрэг зангаа бүх л насаараа нууж
Бүлтгэр үрээ санасан ч хэлчих зүрх үгүй болоод л
Бүхний өмнө буруутан
Залуу байхдаа аав ч сайхан залуу явсан шүү
Зангарагтай монгол эр хүн явсан шүү
Олны дунд омголон явсан шүү
Олон хүн хэлдэг шүү сайн хүн гэж
Хаяа ааш гаргахад ээж шургаж үглээд л
Ханхар аав минь харцаараа нэг муухай хараад л
Хамаагүй зодохгүй ч хаяа бол таван салаа хүртээнэ шүү
Би ямар өөрийн сайндаа алгадуулахав дээ
Бие жижиг ч ааш гаргаад л тэгсэн байх
Эрээнтэй бараантай хорвоод
Эмээлийн олом засаад өгөх эцэгтэй хүн шүү би
Илдэн зурвастай харцаараа ухаарал хэлээд өгөх
Иртэй тонгорогны билүү гэмээр эцэгтэй хүн шүү би
Том болоод тооно өргөхөд гал таслаад өгөх аавтай хүн шүү би
Тогоруун цуваа явсан ч миний төлөө үлдэх
Том ханхар аавтай хүн шүү
Насаараа овоглож намайг үхэхэд ч тэрний хүү гэж дуудах
Нартад ганцхан зүстэй хүний нэртэй хүү шүү би ...

No comments:

Post a Comment

Хэрэгтэй бичиг баримтын нэрс

01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...