Гэгээн жаргалын өргөө
Үг.Ц.Бүдханд
Ая.З.Батсүх
Ая.З.Батсүх
Залуу хосыг урин дуудсан
Замнах замыг нээж өгсөн
Эцгийн сургаал,эхийн ерөөлтэй
Ээлтэй сайхан өргөө байна
Замнах замыг нээж өгсөн
Эцгийн сургаал,эхийн ерөөлтэй
Ээлтэй сайхан өргөө байна
Гэгээн жаргалын сайхан өргөө
Гэрлэх хосын ёслолын өргөө
Насан туршдаа хайрлах өргөө
Нарт хорвоод мартахгүй өргөө
Гэрлэх хосын ёслолын өргөө
Насан туршдаа хайрлах өргөө
Нарт хорвоод мартахгүй өргөө
Өвөг дээдсийн галыг бадраах
Өнөр бүлийн өрхийг татах
Ахан дүүсийн ерөөл оршдог
Амраг хоёрын өргөө байна
Өнөр бүлийн өрхийг татах
Ахан дүүсийн ерөөл оршдог
Амраг хоёрын өргөө байна
Энгүй хорвоог хамт туулах
Энхрий бидний заяаг холбосон
Үеийн үедээ санан хүндлэх
Үүдээ нээсэн өргөө байна аа
Энхрий бидний заяаг холбосон
Үеийн үедээ санан хүндлэх
Үүдээ нээсэн өргөө байна аа
No comments:
Post a Comment