Friday, April 25, 2025

Хэрэгтэй бичиг баримтын нэрс


01. Хүний нөөцийн файлууд

Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц хадгалах гэрээний загваруудаас бүрдэх бөгөөд худалдан авснаар хүний нөөцийн бичиг баримтыг хурдан, хялбар бүрдүүлж, байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдах боломжтой.

1 Ажлын анкет

Ажил горилогчийн хувийн мэдээлэл, боловсрол, туршлагыг бүртгэх анкетын загвар.


2 Ажилтнуудын бүртгэл

Ажилтнуудын хувийн мэдээлэл, албан тушаал, ажил эрхлэлтийн байдлыг бүртгэх Excel загвар.


3 Цагийн тайлан

Ажилтнуудын ажлын цаг, ирцийн мэдээллийг бүртгэх, хянах тайлангийн загвар.


4 Хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээний загвар.


5 Нууц хадгалах гэрээ

Байгууллагын нууц мэдээллийг хамгаалах зорилготой ажилтантай байгуулах гэрээний загвар.


02. Санхүүгийн файлууд

Санхүүгийн баримт бичгийн багц нь ашиг, алдагдлын тооцоолол, мөнгөн урсгалын тайлан, жижиг бизнесийн төсвийн төлөвлөгөө, цалин тооцоолуур, нэхэмжлэх, зардлын тайлан зэрэг загваруудыг багтаасан бөгөөд байгууллагын санхүүгийн удирдлагыг оновчтой болгох, зардлыг хянахад тусална.

1 Ашиг, алдагдлын тооцоолол

Бизнесийн орлого, зардлыг тооцоолж, ашиг, алдагдлыг тодорхойлох Excel загвар.


2 Мөнгөн урсгалын тайлан

Орлого, зарлагын мөнгөн урсгалын хөдөлгөөнийг хянах тайлангийн загвар.


3 Жижиг бизнесийн төсвийн төлөвлөгөө

Жижиг, дунд бизнесийн орлого, зардлын төсвийг төлөвлөх, удирдах загвар.


4 Цалин тооцоолуур

Ажилтнуудын цалин, татварын тооцоог автоматжуулах Excel загвар.


5 Нэхэмжлэх

Бараа, үйлчилгээний төлбөрийг шаардах нэхэмжлэх гаргах загвар.


6 Зардлын тайлан

Байгууллагын нийт зардлын хяналт, бүртгэлийг хийх тайлангийн загвар.


03. Төслийн удирдлагийн файлууд

Бикнес төлөвлөлтийн баримт бичгийн багц нь төслийн удирдлага, бизнес загварчлал, ажлын хуваарилалт, гүйцэтгэлийн хяналт, SWOT шинжилгээ зэрэг чухал баримт бичгүүдийг багтаасан бөгөөд байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, оновчтой шийдвэр гаргахад тусална.

1 Төслийн төлөвлөгөө

Төслийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн хугацааг тодорхойлох загвар.


2 Төслийн хийгдэх ажлын төлөвлөгөө

Төслийн дагуу хийгдэх ажлуудын дараалал, хугацааг төлөвлөх Excel загвар.


3 Бизнес модель

Бизнесийн үндсэн загварыг боловсруулах, стратеги тодорхойлох загвар.


4 Бизнес модель канвас

Бизнесийн санааг структурчилж, харуулах визуал төлөвлөлтийн загвар.


5 Ажлын төлөвлөгөө

Төслийн багийн гишүүдийн ажил үүргийг тодорхойлох, зохион байгуулах загвар.


6 Ажлын тайлан (цагаар)

Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ажлын цагийг хянах тайлангийн загвар.


7 Төслийн ерөнхий төлөвлөлт

Төслийн ерөнхий бүтэц, зорилго, хэрэгжилтийн үе шатыг тодорхойлох загвар.


8 SWOT шинжилгээ

Бизнесийн давуу болон сул тал, боломж, эрсдэлийг үнэлэх стратегийн шинжилгээний загвар.


04. Маркетинг, борлуулалтын файлууд

маркетинг, борлуулалт, харилцагчийн харилцааны менежменттэй холбоотой төрөл бүрийн файлуудыг агуулдаг. Файлууд нь голчлон контентийн маркетинг, зардлын шинжилгээ, маркетингийн зардал, стратеги, борлуулалтын урьдчилсан мэдээ, CRM зэрэг мэдээллийг агуулдаг. Мөн санал боловсруулсан баримт багтсан байна.

1 Контент маркетингийн төлөвлөгөө

Контентийн маркетингийн мэдээлэл, шинжилгээг агуулсан файл. Контентийн маркетингийн үр дүнг хянах, сайжруулах боломжтой.


2 Арта хэмхээний зардлын төлөвлөгөө

Зардлын шинжилгээ, төсвийн хуваарилалтыг дэлгэрэнгүй харуулсан файл. Зардлыг удирдах, төсвийг оновчтой хуваарилах боломжтой.


3 Маркетингийн зардлын төлөвлөгөө

Маркетингийн зардал, санхүүгийн мэдээллийг агуулсан файл. Маркетингийн зардлыг хянах, санхүүгийн төлөвлөлт хийхэд тусална.


4 Маркетингийн стратеги төлөвлөгөө

Маркетингийн стратеги, төлөвлөгөөг тодорхойлсон файл. Маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


5 Борлуулалтын үзүүлэлт

Борлуулалтын урьдчилсан мэдээ, төсөөллийг агуулсан файл. Борлуулалтын төлөвлөлт хийх, үр дүнг урьдчилан таамаглахад тусална.


6 Үнийн санал

Санал, саналыг танилцуулсан файл. Санал боловсруулах, хүргэхэд хэрэглэгдэнэ.


7 CRM (Customer Relationship Management)

Харилцагчийн харилцаа, мэдээллийг удирдах файл. Харилцагчийн мэдээллийг системчлэн удирдах, харилцааг сайжруулах.


05. Компанийн үндсэн бичиг баримт

Компанийн үндсэн бичиг баримт нь компанийн үйл ажиллагааны бүтэц, зорилго, стратеги, ажилтнуудын ажил үүргийг тодорхойлох, удирдах, оновчтой шийдвэр гаргахад тусална.

1 Хөдөлмөрийн дотоод журам

Ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах цаг, амралтын цаг, цалин хөлс, шагнал, шийтгэл зэрэг асуудлыг зохицуулсан баримт бичиг.


2 Албан бичиг

Албан хэрэгцээнд мэдэгдэл, хүсэлт, тайлан, захирамж зэрэг бичиг баримтыг боловсруулдаг.


3 Гэрээний бүртгэл

Компанийн байгуулсан худалдах, худалдан авах, хөдөлмөрийн гэрээ зэргийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэдэг.


4 Агуулахын удирдлага

Агуулахын бараа материалын хөдөлгөөн, үлдэгдэл, бүртгэлийг хөтөлж, удирдлагаар хангадаг.


5 Илгээсэн албан бичгийн бүртгэл

Байгууллагаас илгээсэн албан бичгийн бүртгэл, хөтлөлтийг хийдэг.


6 Тушаалын нэгдсэн бүртгэл

Байгууллагын захирлын болон бусад албан тушаалтны гаргасан тушаалын нэгдсэн бүртгэлийг хөтөлдөг.


7 Хөдөлмөрийн гэрээ бүртгэл

Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний бүртгэлийг хөтөлдөг.


8 Уулзалтын тэмдэглэл

Уулзалтын үеэр хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, оролцогчдын талаарх мэдээллийг баримтжуулдаг.


06. Гэрээний файлууд

Гэрээний файлуудын багц нь байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн гэрээнүүдийн загваруудыг агуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, худалдах, худалдан авах, түрээсийн болон бусад төрлийн гэрээг хурдан, хялбар байгуулах боломжийг олгоно.

1 Хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээний загвар.


2 Нууц хадгалах гэрээ

Байгууллагын нууц мэдээллийг хамгаалах зорилготой ажилтантай байгуулах гэрээний загвар.


3 Хөлсөөр ажиллуулах гэрээ

Түр болон гэрээт ажилтантай байгуулах хөлсөөр ажиллуулах гэрээний загвар.


4 Худалдах, худалдан авах гэрээ

Бараа, үйлчилгээг худалдах, худалдан авах харилцааг зохицуулах гэрээний загвар.


Tuesday, April 1, 2025

2025 онд заавал мэдэх ёстой 10 хиймэл оюун ухааны загвар
1. ChatGPT.com – (ямар ч асуудлыг шийддэг)
2. RecCloud.com – (яриаг бичвэр болгодог)
3. MidJourney.com – (урлаг бүтээдэг)
4. Replit.com – (код бичдэг)
5. Synthesia.ai – (видео бүтээдэг)
6. Soundraw.io – (хөгжим зохиодог)
7. Fliki.ai – (TikTok видео хийдэг)
8. Starry.ai – (аватар зурдаг)
9. SlidesAI.io – (PowerPoint хийдэг)
10. PicWish.com – (зураг янзалдаг)


 

Wednesday, September 21, 2022

П.Бадарч: “Есөн эрдэнийн орон” шүлэг

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ                             
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ.
1.
Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ.
Энгvй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ.
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ.
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ.
Асар гэгээн нэр нь алтан
Ачит төрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.
2.
Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв.
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв.
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв.
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв.
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн билээ.

3.

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дөлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан  тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ
4.
Өргөн  талын элгэнд чандманланхан буусан
Өргөө гэрvvд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сvvний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.
5.
Yvлгvй шөнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Өвч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна.
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна.
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна.
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.
6.
Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа.
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бvстэй байлаа.
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа.
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.
7.
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв.
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв.
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв.
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв.
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.
8.
Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар өдөр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.

9.

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ.
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ.
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ.
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ.
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард тvмэн есөн эрдэнээр бичдэг билээ.
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ.
Мөхөлгvй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ.
Мөрөөдөл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есөн хvсэл бvтэх билээ.

 


Хэрэгтэй бичиг баримтын нэрс

01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...