Ургийн бичгийг хөтлөхөд дээшээ есөн
үийн өвөг дээдсийн нэршил, доошоо есөн үеийн удмынхаа нэршлийг мэддэг байх нь
чухал. Дээд есөн өвгийг дараах байдлаар нэрлэдэг.
1. Буданцар (өвөг)
2. Дутахун (өвөг)
3. Зүрхин (өвөг)
4. Өндөр (өвөг)
5. Хуланц (өвөг)
6. Элэнц (өвөг)
7. Өвөг (эцэг)
8. Эцэг
9. Бие буюу би гэж
бий.
Биеэсээ тоолбол буданцар өвөг нь 9 үе. Үүнээс цааш төрөл садан арилна гэж
монголчууд үздэг. Харин өөрөөсөө доош 9 үед:
1. Бие буюу би
2. Хүү ба охин
3. Ач ба зээ
4. Жич
5. Гуч
6. Дөч
7. Тач
8. Жилигч
9. Талигч болно.
Ургийн
бичгийг хөтлөх олон арга байдаг.
Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.
Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.