Wednesday, January 24, 2018

Old_Tud_Page


Big data example

Big Data бүрдүүлэхдээ дараах дүрмүүдийг анхаарах хэрэгтэй. Өгөгдлийн онолд бол хууль гэсэн үг.
1. Өгөгдлийг анхнаасаа оруулахдаа зөв оруулах хэрэгтэй. Validate-д цаг зав, хүч хөрөнгө гаргах хэрэгтэй. Буруу зөрүү орсон өгөгдөл нь цаашдаа бүх юмыг будлиантуулах болно. Жишээ нь хүнээс утасны дугаарыг нь авахдаа батална гэсэн үг. Операторт итгэж болох ч алдаад шивчихсэн бол тэр үйлчлүүлэгчтэй холбоотой бүх өгөгдөл хумхын тоос болж хувирна. Иймд өгөгдлийг анх оруулах ажиллагаанд хэд дахин илүү зардал төсөвлөж өгдөг.
2. Өгөгдлийг нэг л байлгана. Давхардал бол өгөгдлийн сангийн мэргэжилтний хувьд аймшиг гэсэн үг. Өгөгдлийг үргэлж засаж янзалж, зүлгэж байдаг. Тэгэхээр аль нэгийг нь засварлатал нөгөөх нь яах билээ?? Ингээд л асуудал үүснэ. Excel-ийн файлууд энд тэнд зэрэг зэрэг байгаа бол дутагдал байнаа л гэсэн үг. Би аль нэг Excel-ийн файл хүлээж авлаа гэж бодьё. Тэрийг update хийгдсэн сүүлийн сайн өгөгдөл гэж яаж мэдэх вэ?
3. Өгөгдөл бол амьд организм. Түүнийг бий болгож, үржүүлж, тэжээж, өсгөх ёстой. Хэсэгхэн хугацаанд анхаарал хандуулахгүй бол тэр үхнэ.
4. Big Data буюу Өгөгдлийн мөр 1 саяас дээш гараад ирэхээр мэргэжлийн хүн түүнийг удирдах ёстой. Nomin Hypermarket өнөөг хүртэл олигтой хөгжихгүй байгаа нь Big Data-аа мэргэжлийн хүнд даатгаагүйтэй холбоотой. Тэд уг нь биднийг аль хэдийн удирдах ёстой боловч энэ давуу талаа ашиглаж чадаагүй. Одоог хүртэл Nomin-оос бидэнд нэг ч удаа SMS, мэйл, дуудлага ирээгүй. Харамсалтай. Тэгсэн мөртлөө зурагтаар л нүдээд байдаг!!
5. Эцсийн үнэн бол Бид Big Data-г биш, Big Data биднийг удирдана. Энийг дэлхий бүх шилдэг компани нууцалдаг. Тэгэхээр Big Data-г уншиж сурах ёстой. Дээр үед мэргэжлийн програмистууд Binary зургийг хараад уншиж чаддаг байсан гэдэг домог сонсож байсан. Бараг үнэн байх шүү. Зөв зохион байгуулалттай, боловсруулалт сайтай Big Data бол мэргэжлийн хүндээ симфони найрал хөгжим л гэсэн үг. Хараад хараад ханашгүй. 😍
Big Data гэж юуг хэлээд байна? гэсэн асуулт байна уу?
Энгийн хариулт өгөхийг хичээе. 😜
- Таны компьютерийг өдөр болгон ажиглаж log хийе. Бүх дарсан товчлуур, орсон програм, сонссон дуу, үзсэн видео, facebook twitter-ийг нэгбүрчлэн тэмдэглээд байя. Өдөрт 5000 өгөгдөл бүртгэдэг гэж тооцоход нэг өдөр, нэг долоо хоног, нэг сар, нэг улирал, нэг жил гээд явахад л талийж өгнө. Үүнийг л Big Data гээд байгаа юм.
Жич: Бидний бүх үйлдлийг Googel Chrome, Mozilla Firefox тэмдэглэдэг гэвэл ямар уу? Тэд энэ өгөгдлөө өөрсдөө ашиглах болон бусдад худалдаалдаг билээ.     Copy-dov 

Хэрэгтэй бичиг баримтын нэрс

01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...