Tuesday, April 2, 2019

Монгол улсын төрийн дуулал



Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ (Сүүлчийн хувилбар)

Дархан манай тусгаар улс 
Даяар Монголын ариун голомт 
Далай их дээдсийн гэгээн үйлс 
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө 
   Хамаг дэлхийн шударга улстай 
   Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж 
   Хатан зориг, бүхий л чадлаараа 
   Хайртай Монгол орноо мандуулъя 
Өндөр төрийн минь сүлд ивээж 
Өргөн түмний минь заяа түшиж 
Үндэс язгуур, хэл соёлоо 
Үрийн үрдээ өвлөн бадраая 
   Эрэлхэг Монголын золтой ардууд 
   Эрх чөлөө жаргалыг эдлэв 
   Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур 
   Жавхлант манай орон мандтугай. 




Алтан хундага /Ордос ардын дуу/

Дуучин Б.Алтанжаргал Ордос ардын дуу Алтан хундага Дууны үгийг маш их хүмүүс асуусан байна. Үзэмчин аялгаар нь сийрүүллээ. Алт юу хундагандаа асгаруулмаан сайн *Сайлуур вайду сайн / Сайн л байвал сайн гэсэн утгатай / Ах дүүс та нартайгаа найрлан сууяа хө Сайлуур вайду сайн Мөнгөн юу хундагандаа мэлтэрүүлмээн сайн Сайлуур вайду сайн Мөнхийн нөхөд та нартайгаа найрлан сууяа хө Сайлуур вайду сайн Хониныхоо шүүсийг засмаанжин сайн Сайлуур вайду сайн Худ юу та нартайгаа найрлан сууяа хө Сайлуур вайду сайн Хуур юу хувьсийгаа аялуулмаан сайн Сайлуур вайду сайн Хүндэт юу та нартайгаа найрлан сууяа хө Сайлуур вайду сайн


Алтан хундага /Ордос ардын дуу/

Хэрэгтэй бичиг баримтын нэрс

01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...