Thursday, March 31, 2016
Энэ жилийн анхны бороо
Улаанбаатар хотод 2016 оны анхны бороо 3/31-ны 6-н цаг гэхэд орж байхын чийг үнэртсэн сайхан өглөө байна. Байгаль дэлхий сэргэхийн эхлэл юмдаа.
Thursday, March 24, 2016
Г.Болормаа. Нэргүй шүлэг хэхэ
Сайн
найз минь чамд
Сануулж хэлэх хэдэн үг байна
Сануулж хэлэх хэдэн үг байна
Миний
тухай чиний ярьсан
Үнэн ч юм шиг худал ч юм шиг
Үлгэр ч юм шиг зохиол ч юм шиг
Учир нь мэдэгдэхгүй сонин яриаг
Улс амьтнаас сонсоод байх юм
Хүний ам дамжаад ирэхээрээ
Худал үнэн нь ялгагдахаа болиод
Миний мэдэх чиний үнэлэмж
Мөч хормоор буураад байх юм
Үнэн ч юм шиг худал ч юм шиг
Үлгэр ч юм шиг зохиол ч юм шиг
Учир нь мэдэгдэхгүй сонин яриаг
Улс амьтнаас сонсоод байх юм
Хүний ам дамжаад ирэхээрээ
Худал үнэн нь ялгагдахаа болиод
Миний мэдэх чиний үнэлэмж
Мөч хормоор буураад байх юм
Тийм
болохоор
Хэлэх зүйл байвал найз минь
Хээгүй нь дээрээ шууд л хэл
Буруу зөвөө өөрөөс чинь сонсвол
Будилж төөрөх минь багасах гээд байна
Царай хараад хэлж чадахгүй бол
Цахилгаан холбоог ашиглаад хэл
Утсаар ярь,захиа бич
Учир нь тэр дороо л олдоно шүү дээ
Хэлэх зүйл байвал найз минь
Хээгүй нь дээрээ шууд л хэл
Буруу зөвөө өөрөөс чинь сонсвол
Будилж төөрөх минь багасах гээд байна
Царай хараад хэлж чадахгүй бол
Цахилгаан холбоог ашиглаад хэл
Утсаар ярь,захиа бич
Учир нь тэр дороо л олдоно шүү дээ
Амьдрал
ямар заавартайгаа ирэх биш
Алдаа л биз эндээ л биз
Араар минь харин битгий муул
Амаргүй байсан ч нүүр тулж бай!!!
Алдаа л биз эндээ л биз
Араар минь харин битгий муул
Амаргүй байсан ч нүүр тулж бай!!!
Friday, March 18, 2016
М.Билэгсайхан: Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Холын тэнгэр аав
Энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдана
Тэнгэр тэлсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуулаад дуудаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ
Баруун хоймроо дүүргэнхэн ханхайж суугаа нь харагдана
Баян хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа
Дурсаад дурсаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан галын тэнгэр аав минь ээ
Сар шинийн нэгэндээ золгоод үнсүүлэх нь харагдана
Дэлхийг дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Уйлаад уйлаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь ээ
Эрдэнэт сүргийн бэлчээртээ саравчилж зогсоо нь харагдана
Эгэл хайрхан шиг аавыгаа санаад санаад л байна даа
Уйлаад уйлаад ч сэргэхгүй зүүдний алсад мордохдоо
Үрээ орхиод явчихсан холын тэнгэр аав минь ээ

Ааваа дуулъяа
Өндөр насыг насалсан
Өвгөн буурал аав минь дээ
Өнөө хүртэл биднээ тэтгэсэн
Өгөөмөр ачтай аав минь дээ
Өвгөн буурал аав минь дээ
Өнөө хүртэл биднээ тэтгэсэн
Өгөөмөр ачтай аав минь дээ
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би
Гэрийнхээ
хойморт тухлан мишээсэн
Гээгээн нарандаа сэржим өргөсөн
Уул усаа бүхнээс дээдэлсэн
Ухаантай ааваа би дуулна
Гээгээн нарандаа сэржим өргөсөн
Уул усаа бүхнээс дээдэлсэн
Ухаантай ааваа би дуулна
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би
Нутаг
усаа шүтэн ургамлаар нь таньж
Нутгийн ард олондоо бишрэн шүтэгдсэн
Адуу малаараа нутагтаа цуутай
Ажилсан төрсөн аав минь дээ
Нутгийн ард олондоо бишрэн шүтэгдсэн
Адуу малаараа нутагтаа цуутай
Ажилсан төрсөн аав минь дээ
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би ...
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би ...
Monday, March 7, 2016
Ээждээ дуулах дуу
Тэвэр улаан наран зулай дээрээс төөнөөд
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ санахын эрхэнд дуулна аа
Сүү ээдэх цагаар ээжээ
Сүүдэр минь бүлээн байдаг шүү...
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ санахын эрхэнд дуулна аа
Сүү ээдэх цагаар ээжээ
Сүүдэр минь бүлээн байдаг шүү...
Subscribe to:
Posts (Atom)
Хэрэгтэй бичиг баримтын нэрс
01. Хүний нөөцийн файлууд Хүний нөөцийн файлуудын багц нь ажил горилогчийн анкет, ажилтнуудын бүртгэл, цагийн тайлан, хөдөлмөрийн болон нууц...
-
Дүнчүүр маань Жонжий маго гүндэг гар Зогсан жаажий үйлай жин Түгжий жанжий дола сэг Жанрайсэг ла чанцало /ум ма ни бад мэ хум 21...
-
Гэгээн жаргалын өргөө Үг.Ц.Бүдханд Ая.З.Батсүх Залуу хосыг урин дуудсан Замнах замыг нээж өгсөн Эцгийн сургаал,эхийн ерөөлтэй Ээлтэй са...
-
Дуучин Б.Алтанжаргал Ордос ардын дуу Алтан хундага Дууны үгийг маш их хүмүүс асуусан байна. Үзэмчин аялгаар нь сийрүүллээ. Алт юу хундага...